Миний тухай

Гэрэл зургийн төрөлжсөн Mymongolia.mn сайтад зочилж буй уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе.

 

ADDRESS

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар
дүүрэг, 8-р хороо, Сити Тауэр, 4 давхар

PHONE

+976 90000987

EMAIL

uuganaa.photo@gmail.com

Гэрэл зурагчин Б.Уугансүх миний бие XXI зууны даяаршиж буй өнөөгийн нийгэмд Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтан, ёс заншил, өв соёл болон Монголчуудынхаа ахуй амьдрал, эгэл жирийн өдрүүдийг гэрэл зурагт буулгаж, Монгол Улсынхаа түүхэнд хувь нэмрээ оруулах нь миний чин эрмэлзэл билээ.
Дэлхийн хаанаас ч цахимаар “Mongolia”, “Монгол” хэмээн хайлт хийхэд манай улсын үзэсгэлэнт байгаль, зочломтгой ард түмний тухай илэрц гарахаасаа илүүтэйгээр хар бараан зураг, мэдээлэл давамгайлдаг нь нууц биш. Тиймээс гэрэл зурагчин хүний хувьд чиний, миний, бидний Монголын тухай гэгээлэг мэдээллийг цахим орчинд байршуулахыг зорьж, My Mongolia сайтаа нээлээ.

Хүндэтгэсэн: Б.Уугансүх