Ганга нуураас ниссэн хун

Намартаа заавал ирдэг

Ганга нуураас явсан хүн

Насандаа заавал эргэдэг /Дорнын их яруу найрагч Б.Явуухулан/

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Молцог элсний зүүн хойд захад орших нуурөг Ганга хэмээдэг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоц бүхий уг нуур болон ойролцоо байх Алтан-Овоо, Молцог элс, Холбоо болон Сүмт зэрэг нуурууд улсын тусгай хамгаалалтанд байдаг. 

Энэхүү нутаг нь бүхэлдээ тэгш өндөрлөгт хамаарах бөгөөд цогцолборт газрын ихэнх нь элсэн тарамцаг юм. Элсэн тарамцаг нь Молцог элс, Овоон элс, Холбоогийн баруун элс гэсэн гурван хэсгээс тогтоно. Эдгээр элсэнд хаагдаж тогтсон нуур тойром, цөөн тооны горхи булаг бий.

Жил бүр сэрүүний улирал эхлэхэд усны шувууд дулааныг бараадан нүүдэллэхдээ уг цогцолбор газрын горхи булгийг дайран өнгөрдөг бөгөөд тус байгалийн үзэгдлийг "Хунгийн чуулган" хэмээдэг билээ.

Хүн төдийгүй цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг үзэсгэлэн гоо гүүдлийн шувууд Ганга болон ойролцоох нууруудад чуулж, Дарьганга нутгийг чимж амсхийчихээд дулаан орныг зорьдог энэ яруу дүр зургийг 10-р сард харах боломжтой.

Сүхбаатар аймгийн Дарьганга сум. 2013 он

Хуваалцах: