Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Н.Онон гавьяат жүжигчин цол хүртээлээ.
-Жүжигчин Н.Онон: Анх 1989 онд Мэргэжлийн урлагийн байгууллагад орсноос хойш 31 жил энэ урлагаар явсан байна. Намайг хошин урлагийн салбар руу оруулсан багш нартаа маш их баярлалаа. Тэнгэрт байгаа аавдаа мөргөе. Мөн хамтлагийнхандаа маш их баярлалаа. Ард түмэндээ баярлалаа. Би шагнал авна гэдгээ өнгөрсөн тав дахь өдөр хөдөө явж байхдаа мэдсэн. Манай продакшнаас ингээд дөрөв дэх гавьяат төрлөө.