НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар батлав. Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлого 28 тэрбум төгрөг байх юм. Харин нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг байхаар баталлаа. Харин хотын шуудын 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 546 тэрбум төгрөг байхаар баталсан юм.