Ковид-19-ийн халдвар авсан нялх биетэй эхийг, нярайн хамт идэр есийн хүйтэнд гэрийн шаахай, халаттай нь хүйтэн машинд суулган ХӨСҮТ-рүү тээвэрлэсэнд иргэд бухимдаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Өнөө өглөө "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд гэрийн халат, шаахайтай жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүний дараа иргэд төв талбайд цугласаар байна.

Тэд "УОК огцор" гэсэн бичиг хэвлэн барьжээ. Түүнчлэн АН-ын зарим гишүүд очсон байв. Нэг иргэн өрхүүдэд 1 сая төгрөг олгохгүй байгаа атлаа ковид-19-ийн эсрэг тэмцэж байна гээд олон их наяд төгрөг зарцуулсныг шүүмжлэлээ.

Сүхбаатарын талбайд цугласан цагдаа нар иргэдийн барьсан уриа лоозонг урсан нь маргаан дэгдээв. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай , ''Comedy Lab'' клубын Төөгөө , "Лантуун дохио" ТББ-ыг үүсгэн  байгуулагч Д.Ганжавхлан төв талбайд ирж, үзэл бодлоо илэрхийлж байна. 

Хуваалцах: