Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолт өнөөдөр Хүй долоон худагт болж өнгөрлөө. 

ОХУ-ын агаар, сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийнхан СУ-30СМ сөнөөгч онгоцоор агаарт уран нислэг хийж үзүүллээ.

Энэхүү онгоц нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, амдан сөнөөгч онгоц юм байна. 

Өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг ОХУ-ын нисгэгчид амжилттай гүйцэтгэлээ. "Үхлийн гогцоо" хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэр хийсэн нь хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог байна. 

СУ-30СМ онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг хэцүү жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг аж.

 

Хуваалцах: