“The Hu” хамтлагийн залуус домогт дуучин Элтон Жоныг ирэх жил Их Британид хийх аялан тоглолтдоо оролцохыг урьжээ.

Элтон Жон өнгөрсөн долоо хоногт өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбөрөөр "The Hu" хамтлагийг онцгойлон танилцуулсны дараа уг хамтлагийн нэр хүнд олонд түгэж, фэнүүдийнх нь тоо улам нэмэгдсэн юм.

”The Hu”-гийн залуус хоёрдугаар сард Их Британи дахь тоглолтоо Брайтон хотоос эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэдний Хойд Америк дахь аялан тоглолт есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд хоёрдугаар сар хүртэл дөрвөн сарын турш аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.

 

 

“Хүннү рок” урсгалыг дэлхийд таниулж буй “The Hu” хамтлагийн анхны цомог болох “Гэрэг” борлуулалтаараа биллбоардын жагсаалтыг өнгөрсөн сард тэргүүлэн Монголчуудын сонорыг мялааж, хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан билээ.  

GoGo.mn Сэтгүүлч Э.Онон 

Хуваалцах: