Монголын улаан загалмай нийгэмлэг, Скай резорт цанын баазтай хамтран Олон хүүхэд багачуудыг сноубоард, чарга, уулын болон гүйлтийн цанаар үнэ төлбөргүй тоглох боломжоор хангаж хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын уур амьсгалыг бий болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх нэг өдрийг цэвэр агаарт хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөх зорилготой “Цэвэр агаар-Эрүүл инээмсэглэл” 1000 хүүхдийн цасны баярыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн 8 дүүргийн амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой зорилтот бүлгийн 750, асрамж халамжийн төвийн 250 нийт 1000 хүүхдийг 2020 оны 1 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд цэвэр агаарт чөлөөт цагийг нь өнгөрүүлэн тоглуулах ажлыг зохион байгуулж байна. “Цэвэр агаар-Эрүүл инээмсэглэл” 1000 хүүхдийн цасны баярт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван, Скай резорт цанын баазтай маркетингийн менежер Ч.Сэргэлэн, Монгол Улсын Сагсан бөмбөгийн 3х3 Үндэсний шигшээ багийн тамирчид, Mesmerism-ийн Цогтоо нар хүрэлцэн ирж, хүүхэд багачуудтай нэгэн өдрийг хамт өнгөрүүлэв. Энэхүү үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэг 1000 хүүхдийн зохион байгуулалт, аюулгүй байдал, “ДЭМООД” ХХК тээврийг тус тус хариуцан, “Өгөөж-Чихэр боов” ХХК болон М-Си-Эс Кока-Кола  ХХК өдрийн хөнгөн цайгаар дэмжиж, хамтран ажиллаж байна. 

 Дашрамд дуулгахад, Скай резорт цанын бааз, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хѳтѳлбѳр хамтын ажиллагааны хүрээнд 2018, 2019 онд зорилтот бүлгийн, тусгай сургуулийн, асрамж халамжийн тѳвийн 1600 хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй тоглуулаад байна. 

Хуваалцах: