Налайх дүүргийн доторх автозамд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэх болсонтой холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ХО:5 “Налайх-Офицеруудын ордон”, ХО:3 “Городок-Налайх”, ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Офицеруудын ордон” чиглэлүүд Нарлагийн гудамж буюу Шинэ Налайх хорооллын урдуур шинээр тавигдсан авто замаар явж, Нийгмийн даатгалын хойд талбайд зогсон явах тул иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорилгоор төлөвлөж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхаарна уу.


 

 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Хуваалцах: