УИХ-ын найм дахь удаагийн сонгууль орон даяар үргэлжилж байна. Энэ жилийн сонгууль цар тахалтай цаг үед болж байгаагаараа онцлог. 

Монгол Улсын хувьд сонгуульд оролцогчдын дийлэнхи буюу 41 хувийг 18-35 насны залуус эзэлж байгаа юм. Энэ ч утгаараа энэ жилийн сонгуульд залуусын оролцоо, идэвх маш чухал нөлөөтэй юм. Иргэд сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож байгаагаас гадна сонгуулийн өдөр үндэсний хувцсаараа гоёх шинэ трэнд, соёлыг бий болголоо.  

Дээлээ өмсөөд саналаа өгөх санаачилгыг "ӨГЛӨӨ" хөдөлгөөнийхөн уриалсан билээ. Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж,  саналаа өгөхөөр ирэхдээ үндэсний хувцсаараа гоёсон сонгогчдын фото сурвалжлагыг хүргэе.


Хуваалцах: