Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардууллаа. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 74.3-т "Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ" заасны дагуу гишүүний үнэмлэх олгох зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, өмнө нь түр үнэмлэх олгодог байсан бол энэ удаагийн хуулиар гишүүний үнэмлэх олгодог болж байгаа гэсэн үг.


 

 

Хуваалцах: