Студийн гэрэл ашиглахгүйгээр флаш, ойлгогч, диффузер гэх мэтийн ойр зуурын зүйлс ашиглан 5 минутаас доош бэлтгэлийн хугацаатай гэрэлтүүлэлтийг ХЯЛБАР ГЭРЭЛТҮҮЛЭЛТ гэж туршиж, зурж хожим хэрэглэхэд хялбар байх гэж тайлбар бичиж эхлэв. 10-аад төрөлд хамаарах 100-аад гэрэлтүүлэлт харах шинжтэй.  


Хаана ч авч болно, гэрэл хаах шаардлагагүй. Бэлтгэл: Гэрэлгүй зураг авахад фон хар гарах


Арын фон цайвар байхад л болно, фон салгахад хялбар. Бэлтгэл: Хана руу гэрэл хаяуулахад цагаан болж байна. Цээж зураг авах гэж цагаан фон хайх, фон салгах гэж сонголт хийхэд хялбар гэрэлтүүлэлтийг нэг нь High key гэрэлтүүлэлт юм. 


Флашны нэрийн хуудасны хэрийн цагаан ойлгогчийг дээш татахад л нүднээс гэрэл ойж харагдана.

Нүдний галыг харуулах хялбар арга нь нүднээс гэрэл ойлгох. Нүднээс гэрэл ойлгохдоо 10 цаг, 2 цаг орчим байрлалд үүсгэвэл тохиромжтой. Нүдний галгүй зургийг аймшгийн кино, мэдрэлийн болон харааны согогтой гэдгийг харуулах, дорой харагдуулах зэрэгт хэрэглэдэг. Ихэнх зурагт галтай харуулдаг. Зөвхөн хүн дээр ч биш амьтаны зурагт бас хэрэглэдэг. Нүдний ойсон гэрэл том байх, нүдний доод хэсэг т байх нь зохимжгүй, ихэнхдээ гэрэлтүүлэлтийн алдаа. 


Утаа, уур, тоос зэргийг тодруулахад хажуугаас гэрэлтүүлэж, гэрэл багадуулж авна. #1, #2-тай ойролцоо тохиргоотой, концерт, шоу, салют зэрэг утаа гаргадаг зүйлс хоол цай чанах, өвлийн хүйтэнд хаалга цонх онгойлгох зэрэг уур гаргах зэрэг. 

Толгой шийр хуйхлахаас эхлээд ахуйн хэрэглээний утаа гаргах, концерт тоглолт дээр утаа гаргах мэтээр утаа, униар, тоос шороог зурагт харуулах хэрэгцээ нилээд их. 


Иймэрхүү товгор зүйлийн зургийг авахдаа нэг гэрлээ ойр, нөгөө гэрэл 2-4 дахин буурах зайнд байрлуулна. Ойр гэрлийг бүтээгдэхүүний дээд талаас хол гэрлийг эсрэг талаас нь товгорын хэмжээ, гялгараас хамааран 45-аас дээш градусаар гэрэл байрлуулахад гялбах нь бага, 3D харагдах нь сайн.

Бүтээгдэхүүний зураг авахад томхон гэрэл, зориулалтын фон дээр авбал хялбар. Гэрлийг хэт хажуунаас өгвөл сүүдэр ихсэж овгор, товгор нь ихэсдэг бол, хэт дээрээс гэрэлтүүлбэл гялбах нь их байдаг. 


Гэрэл хажуунаас 45 градус орчимоос, дээрээс 45 градус орчимоос байна. Хоёр нүдэн дээр гэрэл тусах,  хүний цаагуур фон дээр гэрэл тусах, фоныг хазгай байрлуулахад анхаарна. Хүний зүүн талаас ойлгогч ашиглаж болно. Фон бараандуу байвал сайн.

Эх сурвалж: Гэрэл зургийн багш Н.Гансүх

  

Хуваалцах: