Улс Монголынхоо гал голомт, туурга тусгаар байдлыг бат найдвартайгаар батлан хамгаалж, түүхэн сорилт, шалгуур бүрийг ялгуусан туг, ялалтын уухайгаараа мөнхөлж, баатарлаг тэмцэл, бадрангуй үйлсээрээ дархалсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндийг Монголынхоо нийт ард түмэн, иргэд залуучууд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн эх орончид, алба хаагчид, зорилго нэгт хамтран зүтгэгчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье. “Ялалт амжилтын түүхэн он жилүүд” Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулав
 
Хуваалцах: