Монгол морь нь хагас зэрлэг, хамгийн эртний бөгөөд удамшлын бүтцэд нь хүний оролцоо огт ороогүй дэлхий дээрх цор ганц адуу юм.

Монголчууд эртнээс нааш морио эрхэмлэн дээдэлж, уналга, ачилга, дайн тулаанд ашиглаж ирсэн таван хошуу малын нэг учраас хөгжмийн зэмсгээ мориороо нэрлэн, төрийн сүлдэндээ хүртэл тахин шүтэж иржээ. Монголчууд дэлхийн түүхийг бичилцэж, дэлхийг байлдан дагуулж байсан бүх л үеийг чухам монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 3,9 сая толгой адуу бүртгэгдсэн байгаа нь манай улсын хүн амын тооноос даруй 18 хувиар илүү байгаа юм. Эндээс нэг хүнд оногдох адууны тоогоор Монгол Улс дэлхийд нэгдүгээрт орохыг харж болно. Mонгол морь нь жижигхэн биетэй адуунд ордог. 

Хуваалцах: