Хэнтий аймгийн Батноров суманд (Хөхүүрийн хөндий) баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг оюуны өмчийн асуудлаас үүдэн өнгөрсөн наймдугаар сард нураасан билээ. Тэгвэл энэхүү хөшөөг шинэчилж, суурин дээр нь “Тэнгэрийн андлал” цогцолборыг босгожээ.
Эх загварыг МУЭ-ийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд урласан бол гүйцэтгэгчээр нь “Боржин Суварга” ХХК ажилласан байна.
Гэрэл зургийг Б.УУГАНСҮХ /MyMongolia.mn/