Жюүжицүгийн 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө амжилттай зохиогдож өндөрлөлөө. Нийт 45 клубын 900 гаруй тамирчид оролцсон энэхүү тэмцээний эхний өдөр U8, U10, U12, U14, U16, U18 ангилалын тамирчид дэвжээнд гарсан бол сүүлийн өдөр насанд хүрэгчид, мастерс ангилалын тамирчид хүч үзлээ.

 

 

Насанд хүрэгчдийн ангилалд нийлбэр дүнгээр тэргүүлсэн баг тамирчид:

1-р байр Т.Гантулга ахлагчтай "МУБИС JUMP"

2-р байр Т. Мөнх дасгалжуулагчтай "Төв Гаруда" клуб

3-р байр Ө. Эрдэнэбаатар дасгалжуулагчтай “Ральф Грэйси Монгол" клуб

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

 


 

Жюүжицү бол Дорно дахины эртний тулааны урлаг. Энэхүү тулааны урлагаар жүдо бөхийн үндэслэгч Жигоро Кано хичээллэдэг байсан түүхтэй. Улмаар түүний хувьд жюүжицүгийн мэх, техникт тулгуурлан олимпын үзэл санаатай уялдсан жүдо гэх том спортыг үндэслэсэн байдаг. Тэрээр жүдоо бөхийн спортоо түгээн дэлгэрүүлэхийн тулд шавь нараа орон, орон руу илгээсэн байгаа юм. Түүний шавь нарын нэг Мацуё Маэда Бразилыг зорьсон нь Бразил жюүжицү үүсэх үндэс суурь нь болж өгсөн гэж болно. Учир нь тэрээр Бразилд очин жүдог сурталчилж явах үедээ Грейсигийн гэр бүлийнхэнтэй танилцсан байдаг. Грейси нь бие султай хүн байсан учир, өөртөө хялбар болгох үүднээс жүдогийн шидэх гэх мэт хүнд мэхүүдийг хасаж хэвтээгээр барилдаан болгон өөрчилж, хөгжүүлж эхэлсэн байгаа юм. Ингэж Бразил жюүжицуү үүссэн түүхтэй.

 

Хуваалцах: