Залуус “Монголдоо сайхан амьдармаар байна. Ажлаа хий…” уриан дор нэгдэж, жагсаал зохион байгууллаа. Тэд “Эх орондоо сайхан амьдармаар байна, бусдын өрийг төлмөөргүй байна, хүүхдэд ээлтэй баймаар байна, ажлаа хий” гэж хашгирч байсан юм.
Үнийн өсөлтийг бууруулахад дорвитой арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх гэхчлэн товчхондоо Засгийн газар ажлаа чанартай ажиллаж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлахыг шаардсан юм.