Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Автомашингүй өдөр" өнөөдөр боллоо. Манай улс 2009 оноос хүрээлэн буй орчин болоод автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
"Автомашингүй өдөр"-ийн хүрээнд уламжлал ёсоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг өнөөдөр зохион байгуулсан юм. Ингээд тус тэмцээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.