Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатар хотоос зүүн хойш 70 км зайд оршдог. Хотоос холгүй энэ газарт байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харах боломжтой юм. Тус газрын хадан уулс нь Мезозойн үеийн боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд идэгдэн сонин хачин хэлбэр дүрстэй болсон байдаг.