Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд хүчит 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ.
Ийнхүү 32 настай, ОРГИХЫН ХАНГАЙ Монгол Улсын 25 дахь, Ховд аймгаас төрсөн анхны улсын аварга цолтой бөх болж байна.
Харин 24 настай БАЯРСАЙХАНЫ ОРХОНБАЯР Улсын арслан цол хүртэж, Монголын үндэсний бөхөд шинэ эрин үе эхэлснийг тод харууллаа.