Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын давааны эхэнд Олимпын дэд аварга, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн аварга, Монгол, Орос Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Далай даян, Дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах ёслолын арга хэмжээ боллоо.
Тэр Бээр зодог тайлах ёслолын дараа "Би өнөөдөр 80 насалж байна. Төрийн ардчилсан хувьсгал 100 жилийн нүүртэйгээ золгож байна. Зүлэг ногоон дэвжээн дээрээ гарч дэвэхэд сэтгэл их догдолдог юм байна. Би энэ ногоон дэвжээн дээр 68 жил зодоглож. Дахиж барилдаж чадахгүй нь гэсэн хөнгөн гуниг төрж байна. Гэлээ гээд яах вэ, өнгөрсөн жилүүдэд хантлаа зодоглолоо. Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурьсгалаа.
Одоо болоо юм биш үү гэж өөртөө хэлсэн. Монгол түмэн минь сайхан наадам, Монгол төр түвшин амгалан байх болтугай. Монгол бөхийн хийморь дээшээ өөдөлж, залуу хойч үе маань бөхийн уламжлалаа зөв авч яваарай" гэлээ.