Бүх ард түмний спортын XV наадмын дугуйн шигшээ тэмцээнд нийт 21 аймаг, 9 дүүргийн баг тамирчид оролцсон өргөн цар хүрээтэй тэмцээн боллоо. Тэмцээнд “Алдар” спорт хороо, Хөвсгөл аймгийн дугуйчид аваргаллаа. Тодруулбал эрэгтэйчүүдийн төрөлд Хөвсгөл аймгийн тамирчин, 2021 оны Улсын аварга, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, эмэгтэй дугуйчдаас Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Солонго үнэмлэхүй шилдэг тамирчин гэдгээ баталж бүх зайнд түрүүлж алтан медалийн эзэн боллоо.

Манай эрэгтэй дугуйчдаас ОУХМ Жамбалжамц, Билгүүнжаргал нар 9 сарын сүүлээр Австрали улсад болох ДАШТ-нд оролцох эрхээ аваад байгаа бөгөөд Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дугуйн шигшээ багийг цуглуулж, байнгын орон тоотой болж байгаа нь Монголын дугуйчдын чанар чансаа хэрхэн өндөр байгааг төдийгүй монголын дугуйн холбооны ажлын үр дүн ямар байгааг илтгэж байна. 

Хуваалцах: