Мэргэжлийн уран бүтээлчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтарсан "Аялал" орчин үеийн бүжгийн тоглолт 2019 оны 9 сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа. 

Тоглолтын бүжиг дэглээчээр МУСТА бүжигчин Ж.Номгонмаа, хөгжмийн найруулгыг Б.Мягмарбүрэнхүү, ёочин хөгжимчин Т.Өлзийжаргал нар ажилласан бөгөөд дөрвөн тэргэнцэртэй иргэн болон бусад мэргэжлийн бүжигчид, тус чиглэлээр суралцаж буй оюутан залуус оролцлоо. Алхаж чаддаг ч бай, тэргэнцэр дээр суудаг ч бай хүн бүр нэг ижил цаг хугацаанд аялаж буй энгийн нэг эс гэдгийг бүжгээр дамжуулан илэрхийлж мөн үүгээрээ тэргэнцэртэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг хөндөж чадсан тоглолтын мөчүүдийг хуваалцаж байна.

 

 

Хуваалцах: