Урссан хөлс бүрийн төлөө, Улс Монголынхоо тугийг мандуулна. "ТОКИО-2020" 


“Эзэн хичээвэл заяа хичээнэ”

Монгол Улсын боксын спортын ууган Гавьяат Тамирчин, Ардын Багш Хайдавын Алтанхуяг 

/ 1971 онд Иран улсад зохиогдсон Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Алтан медаль /


“Өөрийнхөө алдаан дээр сайн ажиллаж чадвал амжилтанд хүрнэ”

 

Монгол Улсын Гавьяат Тамирчин Нэргүйн Энхбат 

 / 1988 оны Сөүлийн Олимпийн их наадмын Хүрэл медаль, Ази тивийн аварга /


“Дэвжээн дээр эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүйгээ дайчилж эх орныхоо нэрийг чи дуурсгаж чадна”

 

Монгол Улсын Гавьяат Тамирчин Намжилын Баярсайхан

 / 1992 оны Барселоны Олимпийн их наадмын Хүрэл медаль, Ази тивийн хошой аварга /


“Бэлтгэл дээр илүү, дэвжээн дээр илүү, сэтгэл зүй илүү байж тамирчин хүн амжилтын оргилд хүрдэг”

 

Монгол Улсын Гавьяат Тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэн 

 / 1997 оны Унгарын Будапештэд зохиогдсон Боксын ДАШТ-ий Мөнгөн медаль, Ази тивийн аварга /


“Ялагдал бол ялалтын эхлэл байдаг. Бүү бууж өг”

 

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Тамирчин Энхбатын Бадар-Ууган 

 / 2008 оны Бээжингийн Олимпийн их наадмын Алтан медаль, 2007 оны Боксын ДАШТ-ий Мөнгөн медаль /


“Өрсөлдөгчөө хүндэл, тэр чамайг амжилтанд хүргэсэн”

 

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба 

 / 2008 оны Бээжингийн Олимпийн их наадмын Мөнгөн медаль,

2009 оны Боксын ДАШТ -ий Алтан медаль,

2011 оны Боксын ДАШТ -ий Хүрэл медаль Ази тивийн аварга /


“Наранд цохиулсан хүн л хариу цохилт хийж чаддаггүй. Бусад бүх зүйл хариу цохилттой”

 

Монгол Улсын Гавьяат Тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ

 /2012 оны Лондонгийн Олимпийн их наадмын Хүрэл медаль, Боксын ДАШТ-ий хошой Хүрэл медаль, Дэлхийн цомын анхны Мөнгөн медаль, Ази тивийн аварга /


“Аварга болох хүсэл нь агуу их хөдөлмөр юм”

 

Олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатын Цэндбаатар

 /2019 онд ОХУ- ын Екатеринбургт зохиогдсон боксын ДАШТ- ий Хүрэл медаль, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга/


“Бэлтгэл дээр хөлс их урсвал, тулаанд бага цус урсана”

 

Олон улсын хэмжээний мастер Монхорын Намуун 

 /2017 оны Энэтхэг улсад зохиогдсон Эмэгтэй Залуучуудын ДАШТ- ий анхны хүрэл медаль /


“Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлдэг”

 

Олон улсын хэмжээний мастер Баатарсүхийн Чинзориг 

 /2014 оны Армийн дэлхийн аварга, 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медаль, Азийн наадмын Мөнгөн медаль / 


“Надад залуу нас, эрч хүч, Эх орноо гэсэн сэтгэл байна. Тиймээс би өөрийгөө дайчлан бүхнийг ялна”

 

Олон улсын хэмжээний мастер Балсангийн Мөнгөнсаран

 / 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медаль /


 

Хуваалцах: