Гэрэл хүрэхгүй бол ISO-г нэмж зураг авч болдог. Гэвч ISO-г нэмэхэд өнгөний шилжилтийг мэдрэх чавдар багасдаг. Сүүлийн үеийн камерууд бараг харанхуйд ч зураг авч болно гэдэг ч ялгарал багатай зураг авдаг гэсэн үг.

Боломж байвал бага ISO-аар ав. Болохгүй бол гэрэл нэмэх арга ол. Бүр болохгүй бол ISO-г нэм гэдэг дүрмээр зураг авбал сайн. 


MTF график дээр босоо хуваарь дээр ялгах чадварыг 2 үзүүлэлтээр (Contrast, Resolution) харуулдаг, хэвтээ хуваарьт сенсор ба хальсны төвөөс диагналын дагуу зургийн зах хүртэлх зайг харуулдаг. 1 үзүүлэлт нь төгс (perfect)  линз, 0,8-аас дээш үзүүлэлттэй линзийг маш өндөр (superior)  чанартай, 0,6-аас дээш бол хангалттай (satisfactory)  үзүүлэлттэй линз гэж үздэг. Гажиг багатай байх тусмаа тахийхгүй, тасархай зураас, тод зураас ойролцоо, хөндлөн зураас байна.


Histogram-ыг ETTL, NEUTRAL, ETTR- аар зураг аваад гэрэл тааруулж засаж болох боловч ETTR-аар аваад гэрэл хасаж засах үед nosie  бас багасдаг тул өндөр ISO-тай зураг авдаг төрлүүдэд (Ан амьтан, спорт, шөнийн зураг гэх мэт) ETTR тохиромжтой.


Энэ зургийг авах үед 70-200 мм-ийн линзтэй байхад 17:41 болж байв. Линз хүрэхгүй байсан учраас 1.4-тэй extender залгаад янгир орой дээр гарах үед авахаар гэрэл тааруулж 17:44-д авахад гэрэл ихэдсэн учраас ND filter хийгээд гэрэл дахин тааруулж амжилгүй авсан янгирын силуэт зураг. Зураг авах үед ихэнхдээ олон юм бодох зав гардаггүй. Яаралтай хэрэг болох зүйлсийг цүнхэнд хийлгүй будлиу ногооны халаасанд хийх нь хялбар байдаг. Гэхдээ баруун халаасанд хийдэг зүйлийг зүүн халаасанд хийвэл будлианы эхлэл болно.


Цагаан сараар айлд очихдоо золголтын зураг авах үед гадна хүйтнээс гэрийн харуун орчинд ороход, хуурай орчиноос бууз жигнэж цай чанасан уур, чийг ихтэй орчинд ороход, дулаан газраас хүйтэн орчинд ороход камерийн линз цантаж зураг авах аргагүй болдог. Камер фокуслаж ч чаддаггүй. Цантаж байвал арчаад нэмэргүй.

Сахлын хөөс линз дээрээ түрхээд цэвэрлээд үз. Маргааш битүүнээр туршаад үз. Сайн болбол нөгөөдөр ашиглаад үз. Цантах нь багасана.

Цагаан сараар цантдаггүй линзтэй, фокусггүй зураггүй, сайхан шинэлээрэй


Сүүлийн үеийн камеруудад AF Micro Adjustment гэдэг фокус таарахгүй үед хэрэглэдэг тохируулга нэмэгдсэн ч хэрэглэгч өөрөө тохиргоо хийхэд төвөгтэй байв. Canon компани 2017 оны 3 сарын 1-нд хэрэглэгчид энэ тохиргоог хийх заавар гаргалаа. 


Sunset, Orange филтрүүдийг жаргах нарны өнгийг улбар болгодог гэж ойлгоод буруу хэрэглэсэн жишээ элбэг байдаг. Тэнгэрийн хаяа түймэр гаргасан юм шиг улаан, газар, ус будаг асгасан юм шиг улаан болохгүй. Харахаас буруу хэрэглээ харагддаг.

Sunset, Orange филтр хар цагаан зурагт ND филтрүүд үүрээр ашиглагдах нь элбэг 

 

Эх сурвалж: Гэрэл зургийн багш Н.Гансүх


 

Хуваалцах: