Манайх шиг жилийн дөрвөн улиралгүй улс орны хүмүүс  улирлын сайхныг, тэр дундаа хаврын сайхныг мэдэхгүй. Хавар гэдэг нэг тийм эгшиглэнт аялгуу шиг санагднам. Хөр цас ярагдах шиг хүмүүний амьдрал, байгалийн сайхан бүхэн сэрж мэдрэх, сэргэж дэлгэрэх улирал юм. Өдөр өдрийн нар биднийг ивээх цаг нь уртасч, газар дэлхийн өнгө ч илүү гэрэлтэй мэт санагдана. Нялх төлийн дуу цангинах малчны хотоор найрал уянгална. Энэ бүхэн хавар ахайтан морилон ирснийг  дуулгана.













Хуваалцах: