“Mongolian Choppers” мото клубийн энэ зуны аялал долоодугаар сарын 1-10-ны хооронд боллоо. Тэд “Хархорин-Тариат-Тосонцэнгэл-Хяргас-Улаангом” чиглэлээр 3000 км аялаад иржээ. Мото клубийнхэн аяллынхаа явцад Архангай аймгийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Яараад яахав дээ!” аянд оролцож, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажилласан байна. Жил бүр зохион байгуулагддаг “Талын салхи-2020” олон улсын мото фестиваль коронавирусийн цар тахлын улмаас цуцлагдсан юм.

Хуваалцах: