Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм. Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын наадам. 2012 он
МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит 512 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдорж түрүүлж, Монгол Улсын арслан цолтон болж, наадамчин олныг баярлууллаа.
Улаанбаатар хот. Төв цэнгэлдэх хүрээлэн 2017 он
УЛСЫН НАЧИН Б.СЕРИК
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер Бердимуратын Серик Улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол хүртсэн билээ.
Улаанбаатар хот. Төв цэнгэлдэх хүрээлэн 2017 он