Хөл  хорионы өдрүүдэд  нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1460 тээврийн хэрэгслээр 3056 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин  2088 тээврийн хэрэгслээр 7719 зорчигч хотоос гарсан байна. Нийт 10775 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Хуваалцах: