Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа.  Өнөөдрийн байдлаар 48346 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж, уг ажлын явц 69 хувьтай үргэлжилж байна.  

Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020.12.06-ны 08:00 цагаас 2020.12.07-ны 08.00 цагийн хооронд 22631 хүнд  уг шинжилгээг хийснээс 22513 ПСР-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээлээ.  Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Хуваалцах: