Арав гаруй мянган жилийн тэртээгээс одоогийн Монголын нутагт адууг гаршуулж аж ахуй, уналга эдэлгээнд ашиглаж ирсэн билээ. Монгол адуу нь жижиг биетэй ч тэсвэр хатуужилтайгаараа бусад үүлдэрээс онцгойрдог бөгөөд эх газрын эрс тэс уур амьсгалд шалгарч, нүүдэлчдийн аж амьдралын чухал байр суурийг эзэлсээр ирсэн юм. Тиймдээ ч тусгаар тогтносон Монгол улсын соёл, зан заншлын бэлгэдэл болгож төрийн сүлдэнд адууг морин эрдэнээр дүрсэлсэн байдаг.

Эдгээр зургийг “Адуутай намар” арга хэмжээний үеэр буулгасан бөгөөд “Монголын нууц товчоо”-нд гардаг Хэрлэнгийн Хөдөө арал, мянган бууцат Хэрлэнбаян-Улааны уулс, Долоод, Шилхэнцэг, Хэрлэн тооно хайрхан зэрэг газруудаар аялангаа дарсан монгол адууны араншин, онцлогийг харуулсан гэрэл зургуудаа хүргэж байна.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө арал. 2017 он

Хуваалцах: