“Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 онд “2020 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/602 дугаар тушаал гаргасан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгэх ажил үргэлжилж байна.