Арав гаруй мянган жилийн тэртээгээс одоогийн Монголын нутагт адууг гаршуулж аж ахуй, уналга эдэлгээнд ашиглаж ирсэн билээ. Монгол адуу нь жижиг биетэй ч тэсвэр хатуужилтайгаараа бусад үүлдэрээс онцгойрдог бөгөөд эх газрын эрс тэс уур амьсгалд шалгарч, нүүдэлчдийн аж амьдралын чухал байр суурийг эзэлсээр ирсэн юм.